Wednesday, November 14, 2012

Залуус дvv нартаа хvргэх шvлэг


 Залуус дvv нартаа хvргэх шvлэг

Очирбатын Дашбалбар агсны нэгэн сайхан шүлэг.
Залуус дvv нартаа хvргэх шvлэг

Yзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Vдлээд буцах хорвоог vvрдийн юм шиг сэтгэж
Залуу идэр насаа хөгшрөхгvй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дvv минь!
Өнгө алаг энэ хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгvй
Өдөр өдрийн нарыг vзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав ээждээ баярла!
Vдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Vеийн хонгор бvсгvйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь vнээний дэлэн шувтарч
Намрын хvйтэн шөнө, зэлэн дээр жихvvцэж суугаа
Амтат бяслаг, хуруу зузаан өрмийг нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хvлээнэ
Өр авлага нэхэхгvй эхийн сэтгэлийг хvvхнvvд орлохгvй ээ!
Өвөл болохоос урьтаж ээждээ нэг очоорой
Эгмийн чинь яс хугарахад аавын тань цээж өвдөж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг шvv
Ширхэг ширхгээр цайсан vс нь чамайг хvлээсэн хоногийн тоо
Шинэ цаснаас урьтаж аавдаа нэг очоорой!
Өвлийн шөнө талд яваа аавыгаа vе vе бодоорой
Өөрөө чи дулаан хөнжилд хэвтэж буйдаа гэмшээрэй
Зуун олон хоног хөдөлж, олж хураасан бvхнээ
Зарж vрж бөөн бөөнөөр нь чамд л харамгvй илгээх юм
Зоогийн газар чи тvvнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан эцгийнхээ хөлсийг нь уух хэрэггvй ээ
Энд чи буруудаж явахад эцгийн тань нэр доргино
Эрдэнэт буурлаа хайрлаагvй бол эх орноо хайрлах ч юу л бол
Амьдралынхаа туршид хайрлаж явах аав гэдэг хvн
Алтан нар шиг ганцхан шvv
Vр хvvхэд төрлөө гэж баярлаж явах цагтаа
Vс нь буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай
Хоног өдрvvдийг жаргалтай vдлээ ч дvv минь
Хорвоогийн юм бvхэнд эцэс буйг санаарай
Орчлонгийн шуугиан амьтан хvний хэл ам
Орон хотын утаа унирааас холдож
Аян замын тоосоо гvвээд
Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг vзээрэй
Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь хvv минь, гэсээр босч ирнэ
Амсар дvvрэн цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал хөгшин яахаа мэдэхгvй сандчина
Аав чинь гэрийн хойморт Алтайн уул шиг ханхайж
Аливаа нэгэнд барьц алдахгvй уужуу тайван сууна
Манан нэвтлэх одоо шиг нvд гялалзаж
Малгайгаа өмсөн нударгаа засаж, ирж vнсvvлэхийг чинь хvлээнэ
Төрсөн гэр чинь дулаан галын илчинд нозоорч
Төгөлдөр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг мэдэрнэ
Морьд vvрсэх хээр талдаа аргалын утаа vнэрлэж
Модон тагштай өрөм идэж, ээжийнхээ гараас цай ууна
Тансаг сайхныг бишрэн орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглан
Хуйлран давхих зээрийн сvрэг толгод дамжихаас илvv сайхныг
Хурмастын доор vзээгvйгээ мэдэрнэ чи!
Моод хөөсөн хотын ганган хvvхнээс илvvгээр чи
Монгол дээлтэй хөдөөгийн бор бvсгvйг хайрлана!
Өвгөн хорвоод зуун жил амьдрахгvй ч хогшил хураагчаас
Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илvv ойлгоно чи!
Харь холын шуугиант хот, неоны гэрэл, машины чимээнээс
Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илvv ойлгоно чи!
Ухаан балартам тачигнасан эстрад хөгжмийн чимээнээс илvv
Учирлаж аргадсан ардын дуундаа дасна чи!
Дээдийн номтой мэргэдийг эрж дэлхийгээр тэнэх хэрэггvй
Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндvv ойшоолгvй явснаа бод!
Ариун vнэн, зовлон бэрх, хайр ухааны
Амин голд нэвтэрсэн мэргэд-аав ээж хоёр тань юм шvv!
Амьдрал тэднийг гvн ухаанд сургаж
Адгийн муу амьтныг ч өршөөх, аугаа их сэтгэлтэй болгожээ
Ачит ээждээ алчуур аваачих хэрэггvй
Аавдаа шил юм өгөх хэрэггvй
Айлын хvvхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггvй
Аль алинаар нь тэд дутаагvй
Эрт цагт гэрээсээ гарсан өөрийгөө л
Ээж аав хоёртоо хvргэж өг
Эрийн цээнд хvрсэн чамайг харахаас илvv
Эрхэм бэлэг хөгшцvvлд vгvй ээ!
Учир мэдэхгvй нялх багадаа ч
Ухаан суусан идэр насандаа ч
Уул овоо шиг юмыг ах нь
Улс амьтанд амлаж явлаа
Асарч тэтгэсэн ээж аавынхаа
Ачийг нэг мөсөн хариулж
Амттаныг идvvлж, өнгөтнийг өмсгөж
Алтан аяганаас уулгахын дайтай
Андуурч эндvvрч явлаа
Одоо л нэг ээж аавыгаа жаргаая гэтэл
Орчлонгийн тоглоом даанч хатуу
Алба ажлын эрхээр алс газар одоод
Аян замыг хороосоор яаран яарсаар ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа
Хvvтэйгээ л нэг уулзмаар байна даа, гэж ээжид минь хэлсэн гэдэг!
Хvслийн сvvлч нь ганцхан энэ л байсан юм шvv!
Чи зэмлэл хvлээж, зэргийн нөхдөдөө орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хөөрхөн бvсгvйдээ хаягдаж болно
Харин аав ээж чинь сэрvvн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хvлээхээс илvv жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олдохгvй
Алдааг минь та нар бvv давтацгаа!
Аав ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа!
Алтан дэлхийд vvнээс илvv гавьяаг ах нь мэдэхгvй
Vзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Vдлээд буцах хорвоог vvрдийн юм шиг сэтгэж
Залуу идэр насаа хөгшрөхгvй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дvv минь!
Өнгө алаг энэ хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгvй
Өдөр өдрийн нарыг vзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав ээждээ баярла!

No comments:

Post a Comment