Wednesday, November 14, 2012

ХӨГШРӨЛТӨӨС ИНГЭЖ СЭРГИЙЛЭЭРЭЙ



Насны эрхээр хөгшрөх нь жам боловч цагаасаа эрт хөгшрөх юм уу, үе тэнгийнхнээсээ илүүтэй хөгшрөх нь тийм ч таатай санагдахгүй нь лавтай.
Эрт хөгшрөхөөс сэргийлэхийг хүсвэл доорхи зөвлөгөө танд тус болох болов уу? Хэтрүүлж идэхгүй байх. Эд эсүүд ачаалалд автаагүй үед идэвхтэй байж, хурдан сэргэж, өвчнийг хялбархан давдаг. Гэхдээ дэндүү бага идэж бас болохгүй.
Самар ба жигнэсэн хүнс сайн идвэл нүүрний арьс үрчлээтэх нь бага болдог гэнэ шүү. 20-30 насныхан дээрхи зөвлөгөөг анхаарах хэрэгтэй юм байна. Хэрэв 40-өөс дээш настай бол лууван сайн идэх, харин 50-аас дээш настай бол сүү, цагаан идээ их хэрэглэвэл зүгээр ажээ.
Мөн зүрхээ хөгшрүүлэхгүйн тулд магни шаардлагатай. Магни цагаан идээ, бяслаг, цай, кофенд агуулагддаг.
-Өдөрт маш бага ажил амжуулдаг суух дуртай хүмүүс даруй таван насаар хөгширдөг ажээ. Тэгэхээр сайн ажиллах хэрэгтэй. Гагцхүү ажлын цагаа зөв зохион байгуулбал эрүүл саруул байхнээ. Өдөржин сууж ажил хийдэг бол зөв суух хэрэгтэй гэжээ. Компьютерийн ард зургаан цагаас илүү суувал хараа муудна.
-Ажил хэрэгч хүмүүс өөрийн үзэл бодолтой байх хэрэгтэй. Бас өөрийгөө өндөр үнэлдэг бол стресст орох нь бага байдаг.
-Өглөө шүршүүрт орох нь эрүүл ахуйн гэхээсээ илүү чийрэгжүүлэх ач холбогдолтой. Чийрэг хүн ханиад бүү хэл харшил тусдаггүй ажээ.

No comments:

Post a Comment