Wednesday, November 14, 2012

ӨГЛӨӨНИЙ ЦАЙ ГООЛИГ БОЛОХОД ЧИНЬ ТУСАЛНА




Илүүдэл жинтэй өсвөр насныхан ихтэй Америкийн эрдэмтэд өглөөний цай тогтмол уудаг хүүхдүүд өдөрт нэг юм уу хоёр хооллодог үеийнхнээсээ гоолиг байдгийг тогтоосон байна.
Өглөөний унд эрүүл мэндэд тустайг олон жилийн өмнө тогтоосон ч жин нэмэгдүүлдэг эсэх нь олон жил маргаантай байсан юм.

Дээрх эрдэмтдийн тайлбарласнаар энэ нь өсвөр насны охидод ил үү хамаатай бөгөөд ялангуяа 15-аас доош настнууд эрүүл хооллолтод анхаарах ёстой гэнэ. Судалгааг ахалсан Миннесотагийн их сургуулийн эрүүл мэндийн ажилтан Марк Перейра "Америк хүүхдүүдийн 25 хувь нь өглөөний унд уулгүй гэрээсээ гардаг.

Орчин цагийн хэмнэл хурдтай амьдралын хэв маяг хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна" гээд өглөөний унданд чихэрлэг зүйл идэхгүй байхыг сануулжээ. Та ч гэсэн энэ судалгааны дүнд үндэслээд өглөөд ажил, сургуульдаа гарахдаа зүсэмхэн талх ч болов идээд гарч байгаарай. Хэсэг хугацааны дараа үр дүнгээ өгөх болно. Нөгөөтэйгүүр өлөн гарах нь цөс зэрэг эрхтэнд муу байдгийг ч эрдэмтэд хэлсэн байдаг шүү дээ.

No comments:

Post a Comment