Wednesday, November 14, 2012

ХӨГШРӨЛТӨӨС ИНГЭЖ СЭРГИЙЛЭЭРЭЙ



Насны эрхээр хөгшрөх нь жам боловч цагаасаа эрт хөгшрөх юм уу, үе тэнгийнхнээсээ илүүтэй хөгшрөх нь тийм ч таатай санагдахгүй нь лавтай.
Эрт хөгшрөхөөс сэргийлэхийг хүсвэл доорхи зөвлөгөө танд тус болох болов уу? Хэтрүүлж идэхгүй байх. Эд эсүүд ачаалалд автаагүй үед идэвхтэй байж, хурдан сэргэж, өвчнийг хялбархан давдаг. Гэхдээ дэндүү бага идэж бас болохгүй.
Самар ба жигнэсэн хүнс сайн идвэл нүүрний арьс үрчлээтэх нь бага болдог гэнэ шүү. 20-30 насныхан дээрхи зөвлөгөөг анхаарах хэрэгтэй юм байна. Хэрэв 40-өөс дээш настай бол лууван сайн идэх, харин 50-аас дээш настай бол сүү, цагаан идээ их хэрэглэвэл зүгээр ажээ.
Мөн зүрхээ хөгшрүүлэхгүйн тулд магни шаардлагатай. Магни цагаан идээ, бяслаг, цай, кофенд агуулагддаг.
-Өдөрт маш бага ажил амжуулдаг суух дуртай хүмүүс даруй таван насаар хөгширдөг ажээ. Тэгэхээр сайн ажиллах хэрэгтэй. Гагцхүү ажлын цагаа зөв зохион байгуулбал эрүүл саруул байхнээ. Өдөржин сууж ажил хийдэг бол зөв суух хэрэгтэй гэжээ. Компьютерийн ард зургаан цагаас илүү суувал хараа муудна.
-Ажил хэрэгч хүмүүс өөрийн үзэл бодолтой байх хэрэгтэй. Бас өөрийгөө өндөр үнэлдэг бол стресст орох нь бага байдаг.
-Өглөө шүршүүрт орох нь эрүүл ахуйн гэхээсээ илүү чийрэгжүүлэх ач холбогдолтой. Чийрэг хүн ханиад бүү хэл харшил тусдаггүй ажээ.

Залуус дvv нартаа хvргэх шvлэг


 Залуус дvv нартаа хvргэх шvлэг

Очирбатын Дашбалбар агсны нэгэн сайхан шүлэг.
Залуус дvv нартаа хvргэх шvлэг

Yзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Vдлээд буцах хорвоог vvрдийн юм шиг сэтгэж
Залуу идэр насаа хөгшрөхгvй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дvv минь!
Өнгө алаг энэ хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгvй
Өдөр өдрийн нарыг vзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав ээждээ баярла!
Vдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Vеийн хонгор бvсгvйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь vнээний дэлэн шувтарч
Намрын хvйтэн шөнө, зэлэн дээр жихvvцэж суугаа
Амтат бяслаг, хуруу зузаан өрмийг нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хvлээнэ
Өр авлага нэхэхгvй эхийн сэтгэлийг хvvхнvvд орлохгvй ээ!
Өвөл болохоос урьтаж ээждээ нэг очоорой
Эгмийн чинь яс хугарахад аавын тань цээж өвдөж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг шvv
Ширхэг ширхгээр цайсан vс нь чамайг хvлээсэн хоногийн тоо
Шинэ цаснаас урьтаж аавдаа нэг очоорой!
Өвлийн шөнө талд яваа аавыгаа vе vе бодоорой
Өөрөө чи дулаан хөнжилд хэвтэж буйдаа гэмшээрэй
Зуун олон хоног хөдөлж, олж хураасан бvхнээ
Зарж vрж бөөн бөөнөөр нь чамд л харамгvй илгээх юм
Зоогийн газар чи тvvнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан эцгийнхээ хөлсийг нь уух хэрэггvй ээ
Энд чи буруудаж явахад эцгийн тань нэр доргино
Эрдэнэт буурлаа хайрлаагvй бол эх орноо хайрлах ч юу л бол
Амьдралынхаа туршид хайрлаж явах аав гэдэг хvн
Алтан нар шиг ганцхан шvv
Vр хvvхэд төрлөө гэж баярлаж явах цагтаа
Vс нь буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай
Хоног өдрvvдийг жаргалтай vдлээ ч дvv минь
Хорвоогийн юм бvхэнд эцэс буйг санаарай
Орчлонгийн шуугиан амьтан хvний хэл ам
Орон хотын утаа унирааас холдож
Аян замын тоосоо гvвээд
Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг vзээрэй
Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь хvv минь, гэсээр босч ирнэ
Амсар дvvрэн цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал хөгшин яахаа мэдэхгvй сандчина
Аав чинь гэрийн хойморт Алтайн уул шиг ханхайж
Аливаа нэгэнд барьц алдахгvй уужуу тайван сууна
Манан нэвтлэх одоо шиг нvд гялалзаж
Малгайгаа өмсөн нударгаа засаж, ирж vнсvvлэхийг чинь хvлээнэ
Төрсөн гэр чинь дулаан галын илчинд нозоорч
Төгөлдөр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг мэдэрнэ
Морьд vvрсэх хээр талдаа аргалын утаа vнэрлэж
Модон тагштай өрөм идэж, ээжийнхээ гараас цай ууна
Тансаг сайхныг бишрэн орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглан
Хуйлран давхих зээрийн сvрэг толгод дамжихаас илvv сайхныг
Хурмастын доор vзээгvйгээ мэдэрнэ чи!
Моод хөөсөн хотын ганган хvvхнээс илvvгээр чи
Монгол дээлтэй хөдөөгийн бор бvсгvйг хайрлана!
Өвгөн хорвоод зуун жил амьдрахгvй ч хогшил хураагчаас
Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илvv ойлгоно чи!
Харь холын шуугиант хот, неоны гэрэл, машины чимээнээс
Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илvv ойлгоно чи!
Ухаан балартам тачигнасан эстрад хөгжмийн чимээнээс илvv
Учирлаж аргадсан ардын дуундаа дасна чи!
Дээдийн номтой мэргэдийг эрж дэлхийгээр тэнэх хэрэггvй
Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндvv ойшоолгvй явснаа бод!
Ариун vнэн, зовлон бэрх, хайр ухааны
Амин голд нэвтэрсэн мэргэд-аав ээж хоёр тань юм шvv!
Амьдрал тэднийг гvн ухаанд сургаж
Адгийн муу амьтныг ч өршөөх, аугаа их сэтгэлтэй болгожээ
Ачит ээждээ алчуур аваачих хэрэггvй
Аавдаа шил юм өгөх хэрэггvй
Айлын хvvхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггvй
Аль алинаар нь тэд дутаагvй
Эрт цагт гэрээсээ гарсан өөрийгөө л
Ээж аав хоёртоо хvргэж өг
Эрийн цээнд хvрсэн чамайг харахаас илvv
Эрхэм бэлэг хөгшцvvлд vгvй ээ!
Учир мэдэхгvй нялх багадаа ч
Ухаан суусан идэр насандаа ч
Уул овоо шиг юмыг ах нь
Улс амьтанд амлаж явлаа
Асарч тэтгэсэн ээж аавынхаа
Ачийг нэг мөсөн хариулж
Амттаныг идvvлж, өнгөтнийг өмсгөж
Алтан аяганаас уулгахын дайтай
Андуурч эндvvрч явлаа
Одоо л нэг ээж аавыгаа жаргаая гэтэл
Орчлонгийн тоглоом даанч хатуу
Алба ажлын эрхээр алс газар одоод
Аян замыг хороосоор яаран яарсаар ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа
Хvvтэйгээ л нэг уулзмаар байна даа, гэж ээжид минь хэлсэн гэдэг!
Хvслийн сvvлч нь ганцхан энэ л байсан юм шvv!
Чи зэмлэл хvлээж, зэргийн нөхдөдөө орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хөөрхөн бvсгvйдээ хаягдаж болно
Харин аав ээж чинь сэрvvн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хvлээхээс илvv жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олдохгvй
Алдааг минь та нар бvv давтацгаа!
Аав ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа!
Алтан дэлхийд vvнээс илvv гавьяаг ах нь мэдэхгvй
Vзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Vдлээд буцах хорвоог vvрдийн юм шиг сэтгэж
Залуу идэр насаа хөгшрөхгvй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дvv минь!
Өнгө алаг энэ хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгvй
Өдөр өдрийн нарыг vзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав ээждээ баярла!

О.Дашбалбар-Яах юм бэ (шүлэг)


I

Шаналахгүй юм бол сэтгэл зүрхээр яах юм
Шартахгүй юм бол хатуу архиар яах юм
Цэнгэхгүй юм бол гоо охидоор яах юм
Цэцэглэхгүй юм бол гоё моносоор яах юм
Анхилахгүй юм бол ум зандангаар яах юм
Амраглахгүй юм бол уяхан охидоор яах юм
Үнсэхгүй юм бол ягаахан уруулаар яах юм
Үгүйлэхгүй юм бол ялдамхан харцаар яах юм
Уйлахгүй юм бол усан нулимсаар яах юм
Уулзахгүй юм бол гүн уйтгараар яах юм
Тэврэхгүй юм бол хоёр гараар яах юм
Тэвчээргүй юм бол хайр сэтгэлээр яах юм
Тоглохгүй юм бол хаш шатраар яах юм
Тоосрохгүй юм бол харгуй замаар яах юм
Дэгдэхгүй юм бол туулайн бүжингээр яах юм
Дэврэхгүй юм бол залуу насаар яах юм
Ургахгүй юм бол амууны үрээр яах юм
Урсахгүй юм бол гол усаар яах юм
Хашихгүй юм бол эрэг байгаад яах юм
Хашрахгүй юм бол алдаж, оноод яах юм
Шаргихгүй юм бол намрын тариагаар яах юм
Шатахгүй юм бол найраг шүлгээр яах юм


II

Ган тайлахгүй юм бол хур бороогоор яах юм
Газар хороохгүй юм бол хүлэг мориор яах юм
Ааруул даахгүй юм бол араа шүдээр яах юм
Авгай тоохгүй юм бол харцуул хүүгээр яах юм
Буруу номтон юм бол эрдэм заагаад яах юм
Буян хийхгүй юм бол амьд яваад яах юм
Цас будрахгүй юм бол өвөл байгаад ч яах юм
Цаг хожихгүй юм бол эрдэмтэн гээд яах юм
Ээжийгээ дээдлэхгүй юм бол толгой байгаад яах юм
Эх орноо хайрлахгүй юм бол иргэн байгаад яах юм
Ард түмнээ хүндлэхгүй юм ухаантай байгаад яах юм
Ах дүүсээ тэтгэхгүй юм бол төрөл байгаад яах юм
Итгэж залбирахгүй юм бол бурхан шүтээд яах юм
Инээж хөхрөхгүй юм бол амьд яваад яах юм
Гол горхи хоржигнохгүй юм бол хавар ирээд яах юм
Гоё цэцэг дэлбээлэхгүй юм бол зун болоод яах юм
Алсаас гялалзахгүй юм бол одод байгаад яах юм
Алтарсан навчис хийсэхгүй юм бол намар байгаад яах юм
Урдаас харж чадахгүй юм бол ирээдүйг дуудаад яах юм
Уймраа чавганц шиг юм бол залуу насаар ч яах юм
Уянгалан дуулахгүй юм бол хоолой заяагаад ч яах юм
Учирлаж сурахгүй юм бол хэлтэй байгаад ч яах юм


III

Саран наран үгүй юм бол тэнгэр цэлийгээд ч яах юм
Саруул ухаан үгүй юм бол тэнхээтэй хүнээр ч яах юм
Хавар, намар үгүй юм бол өвөл зунаар ч яах юм
Харанхуй шөнө үгүй юм бол гэгээн өдрөөр ч яах юм
Авъяас билэг үгүй юм бол яруу найрагчаар ч яах юм
Авах гээх нь үгүй юм бол судар номоор ч яах юм
Хортой дайсан үгүй юм бол буу сумаар ч яах юм
Ховор эрдэнэ үгүй юм бол эрэл сурлаар ч яах юм
Хол ойр нь үгүй юм бол орон зайгаар ч яах юм
Хоосон чанар үгүй юм бол бодитой байгаад ч яах юм
Цай чанах нь үгүй юм бол эхнэр аваад ч яах юм
Цамцаа оёх нь үгүй юм бол нөхөрт гараад ч яах юм
Үйлс залгах үгүй юм бол үр хүүхдээр ч яах юм
Үнэн, худлыг ялгахгүй юм бол багш ламаар ч яах юм
Иш нь үгүй юм бол сүх байгаад ч яах юм
Ир нь үгүй юм бол илд байгаад ч яах юм
Нум нь үгүй юм бол сум байгаад ч яах юм
Нууц нь үгүй юм бол төр байгаад ч яах юм
Унших нь үгүй юм бол ном хураагаад ч яах юм
Ухаантай нь үгүй юм бол олон түмэн нь яах юм
Алс хэт нь үгүй юм бол их санаагаар ч яах юм
Ард түмэн нь үгүй юм бол их мэргэдээр ч яах юм 

ӨГЛӨӨНИЙ ЦАЙ ГООЛИГ БОЛОХОД ЧИНЬ ТУСАЛНА




Илүүдэл жинтэй өсвөр насныхан ихтэй Америкийн эрдэмтэд өглөөний цай тогтмол уудаг хүүхдүүд өдөрт нэг юм уу хоёр хооллодог үеийнхнээсээ гоолиг байдгийг тогтоосон байна.
Өглөөний унд эрүүл мэндэд тустайг олон жилийн өмнө тогтоосон ч жин нэмэгдүүлдэг эсэх нь олон жил маргаантай байсан юм.

Дээрх эрдэмтдийн тайлбарласнаар энэ нь өсвөр насны охидод ил үү хамаатай бөгөөд ялангуяа 15-аас доош настнууд эрүүл хооллолтод анхаарах ёстой гэнэ. Судалгааг ахалсан Миннесотагийн их сургуулийн эрүүл мэндийн ажилтан Марк Перейра "Америк хүүхдүүдийн 25 хувь нь өглөөний унд уулгүй гэрээсээ гардаг.

Орчин цагийн хэмнэл хурдтай амьдралын хэв маяг хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна" гээд өглөөний унданд чихэрлэг зүйл идэхгүй байхыг сануулжээ. Та ч гэсэн энэ судалгааны дүнд үндэслээд өглөөд ажил, сургуульдаа гарахдаа зүсэмхэн талх ч болов идээд гарч байгаарай. Хэсэг хугацааны дараа үр дүнгээ өгөх болно. Нөгөөтэйгүүр өлөн гарах нь цөс зэрэг эрхтэнд муу байдгийг ч эрдэмтэд хэлсэн байдаг шүү дээ.

Монголын хамгийн хамгийн...



Бид Монгол улсад ажиллаж , амьдарч  Чингисийн үр сад дэлхийг эзлэж байлдан дагуулж байсан хүний үр сад  гэж олон улсад нэрлэгддгээрээ бахархах хэрэгтэй. Монгол улсынхаа нэрийг дэлхий  дахинд дуурсгаж , энэ улсад ихийг бүтээж хийж чадахгүй ч ядаж энэ улсад амьдарч байгаа хүний хувьд улсынхаа тухай жоохон ч гэсэн мэдлэгтэй болж ,  Монголоороо бахархаж явья гэсэндээ энэ мэдээг орууллаа. Та бүхэн ч гэсэн үүнийг уншаад Монголынхоо талаар жоохон ч гэсэн мэдлэгтэй болоод аваарай.
1. Монголын хамгийн баруун захын цэг
Монгол орны нутаг дэвсгэрийн хамгийн баруун захын цэг нь Монгол Алтайн нурууны 3243,6 тоот өндөрлөг бүхий мааньт уул , хойд өргөргийн 480 581 , Дорнод уртрагийн 870 441 -т оршино.
2. Монголын хамгийн зүүн захын цэг
Монголын хамгийн зүүн захын цэг нь Соёлз уулын зүүн хойд зүгт 7,1 километр зайд орших 1290,0 тоот өндөрлөгийн хилийн 539 дүгээр тэмдэг бүхий модтой хамар , хойд өргөрөгийн 460 531 , дорнод уртрагийн  1190 561 -д оршино.
3. Монголын хамгийн хойд захын цэг
Монголын хамгийн хойд захын цэг нь Их Саяаны нурууны Монгол Шарын даваа , хойд өргөрөгийн  520 091 , дорнод уртрагийн  980 571 -д оршино.
4. Монголын хамгийн өмнөд захын цэг
Монголын хамгийн өмнөд захын цэг нь Орвог гашууны бор толгойн хойд өргөрөгийн 410 351 , дорнод уртрагийн 1050 001 оршино.
2. Монголын хамгийн өндөр ба хамгийн нам цэг
Монголын хамгийн өндөр цэг нь Монгол Алтайн нурууны Таван богд уулын “Найрамдал” оргил далайн түвшнээс дээш 4374,0 километр мөн Мөнххайрхан уулын “Сүхбаатар” оргил далайн түвшнээс дээш 4204,0 километр юм. Монголын хамгийн нам цэг нь Дорнод Монголын тал дахь Хөх нурууны түвшин 560 метр юм.
3. Монголын хамгийн захын цэгүүдийн хоорондох зай
Монголын хамгийн баруун захын цэг Мааньт уулаас , хамгийн зүүн захын цэг Модтой хамар хүртэл 2392,0 километр. Монголын хамгийн хойд захын цэг Монгол шарын даваанаас , хамгийн өмнөд захын цэг Орвог гашууны бор толгой хүртэл 1259,0 километр юм.
4. Монголын хамгийн урт ба богино нэртэй газар
Монголын хамгийн урт нэртэй газар бол Хөвсгөл нуурын зүүн талд орших “Саравчлага хөгшин үүрийн сарьдаг” хэмээх уул юм. Хөвсгөл нуураас ганцхан гол эх аван урсдаг. Тэр нь Эгийн гол юм. Сэлэнгэ мөрөнд цутгадаг Эгийн гол 475 километр урт бөгөөд голын усжих талбай нь 40454  ам километр болно. Эг гол манай хамгийн богино нэртэй газар юм.
5. Монголын  хамгийн урт гол
  Манай орны хамгийн урт гол бол Орхон гол юм. Орхон гол нь Хангайн Суварга Хайрхнаас эх авч 1124 километр алслан урсаж Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Орхон гол нь Сэлэнгэ , Сэлэнгэ нь Байгал нууранд цутгаж , Байгал нуураас , Ангар мөрнөөр дамжиж Хойд мөсөн далайд хүрдэг. Туул , Хараа , Ерөө , Тамир зэрэг голууд цутгадаг. Орхон голын усжих талбай нь 132835 километр юм. Хэрлэн гол уртаараа Орхон голын дараа ордог.
6. Монголын  хамгийн хүчтэй салхи
1975 оны 7-р сарын 13 нд Ховд аймгийн Алтай сум зэрэг олон газар хүчтэй нөөлөг салхи болсны дотор Агт уулын ард гарсан салхи 7-10 метр өргөн , 1200 метр урт зурвас газрын модыг үндсээр нь булгалж , ёзоороор нь хугалж сүйтгэжээ. Мөн Ховдын Алтайд гарсан салхинд 115 айлын гэрээс 97 нь унаж байсан баримт бий.
7. Монголын  хамгийн хүчтэй газар хөдлөлт
1905 оны 7-р сард Хангайн нурууны баруун хойд салбар болох Ханхөхий , Булнай Уулсын араар 11-12  баллын хүчтэй газар болжээ. Энэ нь хүч , голомтын цар хэмжээгээр Монголд төдийгүй дэлхийд томоохонд орох бөгөөд уг газар хөдлөлтөөр үүссэн ан цав нь 350 километр урт байжээ. Энэхүү газар хөдлөлтийн тухайд хүмүүс: Ханхөхий ар Өвгөн овоо гэдэг газар Тэгшдүүрэнгийн арван хэдтэй хүүхэд хариулж явсан хонин сүрэг , дагуулж явсан нохойн хамт тэр их аймшигт хагархайд амь үрэгдсэн” , “Бүжил гэдэг айлын 7 атан тэмээ идэшилж явсан уултайгаа цөмрөн газарт дарагдсангэж мэдээллэсэн байдаг. Монголчууд тархай бутархай амьдардаг тул энэ аюулд төдийлөн олон хүний амь осолдолгүй өнгөрчээ. Доорх зураг 7,2 баллын хүчтэй газар хөдлөлтөнд үүссэн гамшиг. Тэгэхээр 11-12 баллын газар хөдлөлтөнд юу болох нь ойлгомжтой биз.
8. Монголын  хамгийн сонин мөндөр
1936 оны намар Хэнтий аймгийн Баян-Өндөр сумын нутаг Боомтын амнаас Сухайтын шил хүртэл 5-6  километр урт , 400-500 метр орчим өргөн зурвас газар “Задын чулуу” хэлбэрийн Улаан мөсөн мөндөр оржээ. Мөн 1960 оны 7-р сард Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг Баянбулагт Том хомоолын чинээ мөндөр оржээ. 1965 оны 7-р сарын дундуур Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутгаар гэнэт хөө шиг хар үүл гарч , газар тэнгэр ялгагдахгүй болж 30 гаруй километрийн тэртээгээс их дуу гарч удалгүй Тэмээний хоргол шиг мөндөр оржээ. 1973 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Шаргал нуурт Самрын боргоцой шиг арзгар гадаргуутай мөндөр , 1917 оны 8-р сарын 13 нд Дорнодговь аймгийн Өргөн сумын нутаг Алаг хэмээх газар Тэмээний хоргол шиг мөндөр оржээ. Уг мөндөрт галт тэрэгний зам эвдэрч их үер болсны улмаас тэмээ усанд живж байжээ.
9. Монголын  хамгийн өндөр мод
Манай орны ой хөвчийн моддын дотроос хамгийн өндөр нь Жодоо юм. Энэ нь үнэхээр ойн чимэг гоо үзэсгэлэн болсон шилмүүст мод бөгөөд Сэлэнгэ аймгийн Ерөө , Бугантын хөвч тайгад элбэг ургадаг. Жодоо модот ойн агаар элдэв нянгүй болтол цэвэршсэн байдаг тул гадаад орнуудад тийм ойтой газар амралт сувилалын газрууд байгуулдаг ажээ. Жодооны мөчрөөс эфирийн тос ялгаруулж авдаг. Манайд ургадаг Сибирь Жодоо нь өндрөөрөө 24-26 метр , цээжний өндөр дэх ишний бүдүүн нь 40-42 см болно. Тохиромжтой нөхцөлд 37-38 метр өндөр , 60-80 см хүртэл бүдүүн байх нь элбэг. Жодоо нь 300 орчим жилийн настай бөгөөд 40-50 наснаас эхлэн 200 нас хүрсэн хойноо ч үрээ өгсөөр байдаг. Монгол оронд 1.9 мянган га талбайд Жодоо мод ургадаг. Дэлхийн хамгийн өндөр мод бол Британийн Колумбад (баруун Канад) ургадаг дугласын Жодоо юм. 1902 оны хэмжилтээр 126,5 метр өндөр байжээ.
10. Монголын  хамгийн том солир
Манай оронд унасан хамгийн том солир бол Ховд аймгийн Булган сумын нутагт 1933 онд унасан 20 тонн жинтэй “Чингисийн мөнгөн дөш” гэх нэртэй солир юм. Мөн “Аж Богд 11″ хэмээн нэрлэгдсэн солир 582,2 кг жинтэй ажээ.
11. Монголын  хамгийн том болор
Манай орноос олдсон хамгийн том болор бол Горхийн утаат болор юм. Уг болор 240 см урт , 7,5 тонн жинтэй , хажуу талын талстууд нь 100-300 см өргөн , эргэн тойрон 18 талтай , тал бүр нь тэгш тунгалаг , өндөр нь 1,75 метр юм.
12. Монголын  хамгийн өндөр хүрхрээ
Манай орны хамгийн өндөр хүрхрээ бол Хөвсгөл аймгийн Хорьдол Сарьдагт орших 70 орчим метрийн өндрөөс буудаг Арсайн хүрхрээ юм. Хамгийн их уст хүрхрээ бол Өвөрхангай аймгийн Орхон голд орших Улаан цутгалан юм. Энэхүү хүрхрээ нь 22 метрийн өндрөөс буудаг. Харамсалтай нь хүмүүс байгалтайгаа элдэв янзаар гаж буруу харьцсанаас болж энэ сайхан хүрхрээний ус татарч ширгэх аюулд өртөөд байна.
13. Монголын хамгийн халуун ба хамгийн хүйтний хэм
Манай орны хамгийн халууны өндөр хэм 1944 онд Сайншанд хотод +40.80C , 1961 онд Говь-Алтай аймгийн Захуй  суманд +40.0C тус тус тэмдэглэжээ. Харин манай орны хамгийн хүйтэн хэм нь 1969 оны 1-р сарын 27 нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд -52.90C болжээ.

КОМПЬЮТРЭЭС ҮҮДСЭН ЯДАРГААГ ХЭРХЭН ТАЙЛАХ ВЭ



                           

Компьютерийн ард суусан хүн доороос дээш, эсвэл урагш байнга хардаг учир нүдний булчингууд их ядардаг байна. Гэрлийн урсгал нь нүдний торлогийг өрөөр хэлбэл нүдний арын гэрэл хүлээн авах хэсгийг их цочроодог аж. Ажилдаа хэт их шамдсанаас хүн нүдээ цавчих нь багасч үүнээс гадна нойр, ой санамж муудах, хоолны дуршил багасах, толгой өвдөх, хэт мэдрэмтгий болох гэх мэт зовиур илэрдэг байна.

Харин эдгээр асуудлаас зугтахын тулд том хүн 45, хүүхэд 15 минут суугаад 20 минут амрах ёстой аж. Амралтын 20 минутын хугацаанд зурагт үзэж, ном уншиж болохгүй. Суугаа эсвэл хэвтээ байдалд 5-7 минут нүдээ аньж алгаараа бага зэрэг дарж өгч нүдээ баруун зүүн тийш, диогнальдах байдлаар сайн хөдөлгөөрэй. Ингэх нь таны компьютероос үүдсэн ядаргааг төгс тайлах болно.

НҮДНИЙ ХАРААГ ХЭРХЭН САЙЖРУУЛАХ ВЭ?




Статистик судалгаанаас үзвэл өнөөдөр дэлхийн гурван хүн тутмын нэгнийх нь хараа муу байдаг аж. Энд компьютерийн үүрэг нэлээд байгаа Иймд нүдийг хамгаалах, хараа муудахаас сэргийлдэг, хараа тогтоодог комплекс дасгалуудыг байнга хийж сурах нь хамгийн ухаалаг шийдэл болно.
Дасгалуудыг өдөрт хоёроос цөөнгүй удаа хийнэ. Хослуулж хийвэл бүр ч сайн. Нэг комплексийг хийхэд ердөө 5 минут л хангалттай. Тавхан минут дасгал хийх цаг завгүй хүн гэж залхуу хүнийг л хэлэх байх. Өдөр цайныхаа цагаар, орой ажил тараад хийгээд байхад л хангалттай
1-р Комплекс   Хараа сайжруулах цогц дасгалууд 
/Нэг дасгалыг 6-аас доошгүй удаа давтана./
Нүдийг баруун зүүн тийш хөдөлгөнө.
Нүдийг дээш доош нь хөдөлгөнө.
Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ.
Нүдээ хурдан, эрчимтэй анивчина.
Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн харна. Дараа нь нөгөө талдаа давтана.
Нүдээ хооронд нь ойртуулна.
Ойр ойрхон анивчих.
Оффисынхоо цонхонд дөхөж очоод эхлээд цонхон дээрх жижиг зураас эсвэлойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсад байгаа байр, уул г.м. зүйлс рүү шилжүүлнэ.
2-р комплекс Холын хараа муудахаас сэргийлэх цогц дасгал
Сандлын түшлэгийг налан хойшлохдоо амьсгаа аваад дараа нь урагш тонгойхдоо амьсгаагаа гаргана.
Сандлынхаа түшлэгийг налаад нүдээ чанга аниад дараа нь нээнэ.
Гараа ташаандаа аваад толгойгоо баруун тийш эргүүлээд баруун тохойгоо харна. Дараа нь зүүн талдаа давтана.
Дээш хараад нүдээ нар зөв болон буруу эргэлдүүлнэ.
Гараа урагш сунгаад хурууныхаа үзүүрийг ширтэнэ. Гараа дээш өргөхдөө амьсгаа аваад толгойгоо өргөлгүйгээр хурууны хөдөлгөөнийг дагуулан харна. Гараа буулгахдаа амьсгаагаа гаргана.
Энэ цогц дасгалыг компьютерийн ард 40-50 минут ажилласны дараа тогтмол хийж байх нь сайн. Дасгалыг хийх хугацаа 3-5 минут.
Нүдний массаж
Нүдээ аниад долоовор болон дунд хуруугаараа наймын тоо хэлбэртэй хөдөлгөөн хийж иллэг хийх нь нүдний цусны эргэлт, мэдрэлд сайн нөлөө үзүүлдэг. Ухархайн доод хэсэгт хөдөлгөөн нь хамар руу чиглэсэн, дээд хэсэгт нь хөмсөгний дээгүүр. Дасгалыг 8-16 удаа давтана
Нүдний цэгүүд


МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ


МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ

1. Духан дээрх хөндлөн үрчлээс, гайхсан мэт хөмсөгөө өргөдөг зуршил- Архинд орсон хүний шинж
2. Хөмсөгний хоорондох зураас, мөн уруулаа жимийдэг бол. Ийм xүн ямар нэг архаг өвчнөөр удаан шаналж байгаа.
3. Жижигхэн бүлтгэр, анхаарал татахуйц гялалзсан нүд. Бамбай булчирхай өвчний шинж
4. Нүдний шар- элэг муугийн шинж
5. Эргэсэн өтгөн урт сормуус- Уушигны эмгэг, астма
6. Нүдэнд өөх ургах- Бөөр давсагны өвчтэйн шинж
7. Үc ихээр унах- Биеийн дархлаа ихээр суларсны шинж
8. Hүүp амны хөдөлгөөн ихтэй – Тухайн орчинд болж буй үйл явдалтай зохицохгүй байвал сэтгэцийн хүнд өвчин, тухайлбал шизофрений шинж
9. Залуу хүнийн нүүрэн дэх олон үрчлээс -Эндокринний хямрал
10. Толигор арьс–Эрүүл хүний шинж.
      Yрчгэр сул арьс- Арьс цагаасаа эрт хөгширснийх. Энэ нь бодисын солилцоо ба ходоод гэдэсний өвчний үед тохиолдоно.
11. Hүүp ерөнхийдөө хөөсөн Зүрхний өвчтэйн шинж
12. Гандсан, унжсан зүс царай- Хавдрын өвчний шинж
13. Хацрын судаснууд тодорсон – Өндөр даралт
14. Эмэгтэйчүүдийн нүүрэн дэх цайвар толбо-Жирэмсэний шинж
15. Бараан толбонууд- Хавдрын үеийн шинж
16. Шаргал бор толбо нүүрэнд гарах- Бөөрний эмгэгтэйн шинж
17. Улаан, ягаан хацартай, уруул нь хөхөрсөн-Зурхний гажигтайн шинж
18. Hүүp хөх цонхигор- Цус багадалт, уушигны эмгэгийн шинж
19. Цонхигор цагаан царай- Туберкулизийн шинж
20. Хагас ангайсан ам- Гайморитын шинж
21 Нүд амны булан унжсан- Сэтгэл гутралын шинж
22. Доод уруул унжсан, дээд уруул шамарсан-Хавдрын шинж
23. Уруул хуурайшсан- Ходоодны шархтайн шинж
24. Хугарамтгай үc- Бодисын солилцооны дутагдал, А витамины дутагдал
25. Тослог зунгааралдсан үc-Ходоод гэдэсний хямралын шинж

МӨНГӨН БӨГЖ ЗҮҮХ НЬ ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ


МӨНГӨН БӨГЖ ЗҮҮХ НЬ ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ

 Дорно дахины бүсгүйчүүд эртнээс алт мөнгө, сувд оюуныг дээдлэн гоёлын эрхэмд тооцон хэрэглэсээр иржээ. Шаазан чулуу тэр тусмаа европынхны шүтдэг бриллиант /алмас эрдэнийг/ ч төдийлөн ойшоодоггүйг нэг талаар дорно дахины сэтгэхүйн онцлогоор холбон тайлбарлаж болох юм. Мөнгөн эдлэл нь эрүүл мэндэд ямар тустайг хүн тэр бүр мэддэггүй.
Энэ металл нь эмэгтэй хүний хүмүүжил, зөн билэг, хүний сэтгэл хөдлөлийн хэмжээ зэргийг билэгддэг ба энэ хэлбэрт сэтгэл зүрх, дотоод ухамсрын хүчийг нэмж болно. Мөнгө нь үржил, өсөлт, гэрлэсэн эмэгтэй хүнтэй холбоотой бүхий л зүйлс болон аж ахуй эрхлэлтийн талаарх билэгдлийг илэрхийлдэг. Ийм учраас эмэгтэй хүн мөнгөн бөгж зүүх нь маш сайн.
Мөнгө нь сэрүүцүүлэх сэтгэгдэл төрүүлдэг. Тэрээр тамир тэнхээгүй болох, ханиад хүрч халуурсны дараах сул байдал, түлэгдэлт, дотрын үрэвсэл, цөсний уутны их идэвхжилт ба сарын тэмдэг ихээр ирэх зэргийг анагаахад тустай. Мөн элэг дэлүү, ба зүрх судасны өвчинг эрүүлжүүлэхэд тусалдаг.

unit10


Unit 10

Exersice 2

1)Keep all cleaning  products in a safe place.
2)Put knives after  use.
3)Never allow your  children to play with  pots and pans  on the stove.
4)Make sure you cover electrical  sockets when they are not use.
5)Never let your children  play with matches.
6)Fit safety gates at the top and bottom of the stairs.
7)Put a fense  around any ponds or pools in your garden.
Exersice 6

1) injured for accident  2)happen on 3)keep in a safe place 4) put  a after use 5)on the stove 6) to be in use
7)play with 8)at the top/bottom of the stairs  9) put a fence around
Exersice 8b

1)A:Can i use the knife?              2)A:What has he done?
   B:No.You  will cut  yourself        B:He's hurt himself.
3)A:What's wrong?                     4)A:Did they like the party ?                 5)A:Why is she crying ?
  B:I 've cut myself.                        B:Yes,they enjoyed  themselves.            B:She's burnt  herself.
 Exersice 9

1)Bob might  hit the child
2)Tom  might  fall out of the tree.
3)Don could  cut the foot.
4)Chris could fall into the hole.
5)Stuart might drown  fall into the pond.
Exersise 13

1)Taxi drivers don't have to wear uniform.2)Taxi drivers must't switch the meter on.
3)Taxi drivers must  drive carefully.          4)Taxi drivers must't be rude to passengers.
5)Taxi drivers dont't have to carry more than four passengers.
6)Taxi drivers must have a mobile phone with them.
Exersice 14

1)A:Can i park  my car here?                      2)A:Can my child come into thr hospital?
  B:No.You aren't  allowed to park here.        B:Yes.Your child  allowed to come into the hospital.
3)A:Can we take photographs  in the museum?
   B:You  aren't allowed to take photograph.You have to leave your cameras in the cloakroom.
4)A:Can we eat here?
 B:No.You can't eat in here.You have to eat your food outside.
5)A:Can i wear  shorts in this restaurant?
  B:No.You can't wear shorts.You have wear suits and tie.
6)A:Can i use the telephone?
  B:No, you can't.You have to use the public  phone outside.

U11-U15

U11: Ex7) 1.into 2.on 3.out of 4.around 5.for 6.along, in 7.towards 8.for
Ex8) 1.along 2.through 3.towards 4.up 5.past 7. Under 8.over 9.across 10.into
Ex10a): 1.new 2.quite 3.bright 4.strange 5.old 6.white 7.metal 8.sunny
b) 1.dummy 2.white 3.beatiful 4.happy 5.shocking
Ex14) 1.so 2.then 3.but 4.when 5.and 6.because
U12:Ex12) 1a 2c 3c 4c 5a 6a 7b
Ex13) Buses in Britain more safe.
Trains in Britain are the most safe of all.
Taxis in Britain are safe.
        Buses in Britain are the most comfortable.
        Taxis in Britain are the most comfortable of all.
        Trains in Britain in Britain are the comfortable than buses.
Ex16) 1.very noisy              5.much noisier
2. too noisy
3.quite noisy
4. very noisy
Ex17) 1.most 2.expensive 3.most 4.cheapest 6.quieter 7.cleanad 8.friendly 9.most
U13:Ex7) 1.She’s going to wash the car
2. She’s washing the car
3. She’s drink some orange juice
4. She’s drinking some orange juice
5. He’s have a both
6. He’s having a both
7. They is going play football
8.They is playing football
9. He’s going to paint the house
10. He’s paint the house
Ex8) 1c 2d 3a 4b 5e
2. She is going to join a gym because she wants to lose some weight.
She wants to lose some weight, So she is going to join in gym.
She is going to join in gym to lose some weight.
3. She is going to stop eating sweets because she wants to keep fit.
She want to keep fit, So She is going to a keep fit.
She is going to stop eating sweets to lose keep fit.
 4. She is going to study hard because she wants to pass his exams.
She want to pass his exams, So She is going to study hard.
She is going to study hard to lose some pass his exams.
5. She is going to learn English because she want to get a better job.
She want to get a better job, so she is going to learn English.
She is going learn English to lose some get a better job
Ex10) a) Sydney is sunny                c) 1. There
Tokyo is rainy                                     2.There
Seoul is windy                                    3. There
Harara is windy                                   4. It
Dublin is foggy                                    5.It
New York is windy
Warsaw is rainy
b) SA: Will it be sunny in Sydney tomorrow?
SB: No, it won’t
       SA: Will it be rainy in Tokyo tomorrow?
      SB: Yes, It will.

SA: Will it be sunny in Seoul  tomorrow?
SB: No, It won’t
      SA: Will it be sunny in Harara tomorrow?
      SB: No, it won’t.
SA: Will it be windy in New York tomorrow?
SB: Yes, it will.
        SA: Will it be windy Warsaw tomorrow?
        SB: No, it won’t.
U14:Ex16)  a)  B: Should                      d) A:can
                     B: shouldn’t                       B: can’t
                b) A:can                             e) B: must
                    B: can
                 c) B:must
Ex17) A-1, B-3, C-7, D-6, E-2,F-5,
U15:Ex7) 1. With 2.At 3. With 4.for, on 5.down
Ex15) 2) He is living Rome since 3 years.
          3) I not seen Jane for 10 years.
          4) I not travel  by plane for in 1987.
          5) They has been on holiday since last Monday.
Ex16) 1. Have you been                           10.have you went
2. arrived                                                 11.went
3.stayln                                                    12.have you been
4. are you stay                                           13.do
5.have been                                                14.want
6. have you visited                                       15.have you try

7.visited                                                      16.went
8.went                                                         17.do you do
9. saw                                                         18.going
                 

new word


Application-өргөдөл
Employers-ажилчин
Tips-цайны мөнгө
Experience-туршлага
Collect-цуглуулах
Document-баримт бичиг
Gain-орлого
Communicate-мэдээлэл дамжуулах
Directions-заавар
Information-мэдээ
Look-царай зүс
Employment-ажил алба
Symptoms-шинж тэмдэг
Need-хэрэгцээ
Advice-зөвлөл
Sampler-хэв загвар
Resume-товчлол
Professional-мэргэжил
Expect-хүлээх
Federal-холбооны засаг
Bring-авч ирэх
Retail-жижиглэнгээр худалдаалах
Encourage-урамшуулах
Regardless-хайхрамжгүй
Order-дэс дараа
Supporting-дэмжлэг

Сургуулийн сүлд дуу



Хөгжмийг М.Булган
Шүлгийг О.Балдангомбо

ХОЛБООНЫ СУРГУУЛИЙН МАГТУУ

Номын цагаан мөрнөөс урган гэрэлтсэн
Номч мэргэдийн сургаалиар цалгин бялхсан
Эрдэнийн гэрэлт шилтгээн миний сургууль
Эцгийн голомт шиг саруул өргөө

Дахилт:
Үе үеийн алдартны алтан босго
Үүд нь өлзийтэй холбооны сургууль, холбооны сургууль

Эрдэм номын далайгаас сувд хэлхсэн
Эрдэмтэн багшийнхаа хичээлд шимтсэн
Ирээдүйн замыг заасан миний сургууль
Эргэн уулзахын ерөөлтэй саруул өргөө

Дахилт:
Үе үеийн алдартны алтан босго
Үүд нь өлзийтэй холбооны сургууль, холбооны сургууль

Орох хонхны жингэнээ чихэнд хоногшсон
Оюутан насны дурсамж сэтгэлд тодорсон
Мөрөөдлийн мөнхийн дуудлага миний сургууль
Мэргэд чуулсан гэгээн саруул өргөө

Дахилт:
Үе үеийн алдартны алтан босго
Үүд нь өлзийтэй холбооны сургууль, холбооны сургууль